Хоолойны мах авхуулсан хүн зайрмаг иддэг гэдэг худлаа

2011-06-25 12:25

Монголчууд хоолойны мах авхуулсан хүн зайрмаг идвэл сайн гэдэг. Магадгүй дээр үед эмч нар хоолойны мах авхуулсан хүн зайрмаг идвэл сайн гэж хэлдэг байсан байх. Харин одоо бол эмч нар хоолойны махаа авхуулсан хүнийг хэт хүйтэн, хэт халуун юм идэхийг хориглодог болсон. Тэр тусмаа зайрмаг идэхийг хатуу хориглодог болсон.

Хүмүүс хоолойны мах авхуулах хагалгаа нь амархан гайгүй хагалгаа гэж боддог. Үнэн хэрэг дээрээ энэ нь бас л хүнд хагалгаануудын нэг бөгөөд хүн хоолойны махаа авхуулах хагалгаанд орох гэж байгаа бол эхлээд бүх өвчнөө эдгээх хэрэгтэй. Шүд хүртэл эрүүл байх хэрэгтэй. Учир нь энэ нь таны хоолойны махны өвчинд сөргөөр нөлөөлөх аюултай байдаг. Мөн хэрвээ та эмэгтэй хүн бол сарын тэмдэг ирээгүй байх ёстой гэдгийг санаарай.

Хэрвээ та хоолойны мах авхуулах хагалгайнд ороод удаагүй байгаа эсвэл орох гэж байгаа бол танд хэрэг болохуйц доорхи зөвлөгөөг өгье.

1.       Та хоолойны махаа авхуулсаны дараа сүү, эсвэл сүүтэй цай уугаарай. Энэ нь таны хоолойны мах авхуулсан хэсэгт хурдан өнгөр хальс үүсгэхэд тусалаж хурдан эдгэдэг.

2.       Хэт хүйтэн эсвэл хэт халуун юм ууж болохгүй.

3.       Хамаагүй хоол идэж болохгүй. Хагалгаа хийлгэснээс хойш эхний 14 хоногтоо хүүхдийн будаа идэх/каш/ хэрэгтэй. Ингэснээр таны хоолойны махаа авхуулсан хэсгийн хонхорхойд ямар нэгэн хоолны үлдэгдэл наалдах, орох, урах зэрэг аюулаас сэргийлж, шаардлагатай амин дэм авах болно.

4.       Хатуу самар, хуушуурны зах, исгэлэн юм идэж болохгүй. Энэ нь таны хоолойны мах авхуулсан хэсгийн хонхорхойд арай гэж тогтож буй өнгөрийг урах аюултай байдаг. Бүүр сарын дараа ч байсан хамаагүй урагдах аюултай байдаг. Хэрвээ урагдсан тохиолдолд дахиад хагалгаа хийлгэх хүртэл болдог. Тиймээс аль болох зөөлхөн юм ид.

5.       Хагалгааны дараа аль болох их ярих хэрэгтэй. Учир нь таны хоолой эдгэхдээ сөөнгө болж тогтох аюултай байдаг. Тиймээс насан туршдаа нэг сөөнгө хоолойтой болохыг хүсээгүй л бол аль болох их ярь. Хэрвээ таньтай ярих хүн байхгүй байвал ном чангаар уншаарай.

6.       Та хагалгааны дараа өвдөөд чанга яриж чадахгүй байсан ч аль болох чанга ярь учир нь таны хоолой мөн л эдгэхдээ аяархан тогтох аюултай байдаг. Тиймээс аль болох чанга ярь. Зарим үеэд хүн өөрийгөө хэр чанга, хэр сул яриж байгаагаа мэдэхээ болчихдог учир түүнийгээ хүмүүсээ асууж байх хэрэгтэй. Би хэр чанга яриж байна эсвэл хэр сул яриж байна гэж.

7.       Хагалгааны дараа эхний 14 хоногтоо бол өвдөлт их байдаг тиймээс та өвдөөд байвал дандаа биш ч өвчин намдаах лаа хэрэглээрэй. Учир нь өвчин намдаах лаанаас эрт гарах гээд өвдөж байсан ч хэтэрхий их тэвчээд байвал өвдөлтийн шоконд орох аюултай байдаг.

Хүн ер нь хоолойны махаа аль болох авхуулахгүй байх хэрэгтэй. Учир нь хоолойны махны тэр хэсэгт хүний дархлалын эс боловсродог. Хоолойны махаа авхуулсан бол тэр дархлалын эс боловсорч гарахгүй учир амархан өвддөг болно. Тиймээс аль болох бага дээр нь эмчилгээ хийлгэж эдгээх хэрэгтэй. Гэхдээ нэгэнт таны хоолойны мах аль хэдийн зөвшөөрөгдөх хэмжээнээс ихэссэн бол авхуулах хэрэгтэй. Учир нь хоолойны махны вирус нь газар авч даамжран таны бүх эрхтэнг өвтгөдөг ба халуурах, бүүр хорт хавдар хүртэл үүсэх хэмжээнд очиж болдог.

Хоолойны мах нь халдварт өвчин бөгөөд найтах, ханиах зэргээр бусдад халддаг. Мөн ханиад, хатгааг бүрэн эдгээлгүй дутуу эдгээгээд яваад байвал хоолойны махтай болдог. Мөн шүд удаан хугацаанд өвчтэй байгаад байвал хоолойны махтай болдог. Тиймээс аливаа өвчин, эмгэг ээ бага дээр нь бүрэн эдгэртэл нь байх хэрэгтэй.

Ингээд та бүхэнд миний зөвлөгөө хэрэг болсон гэдэгч итгэлтэй байна.

Эцэст нь хэлэхэд Эрхэм уншигч таньд эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Ангилал : Зөвлөгөө | Нийтэлсэн : yuki | Уншсан (1683) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. guumii :
    2014-02-19 19:48

    Би бас хагалгаанд ороод одоо 5, 6 хонож байна. Нээрээ ёстой хогийн юм байна. Өвчин намдаах лаа, бантан, сүү, тарагны хүүхэд болжийн. Дуртай юмаа ч идэж чадахгүй,,, ер нь бол амархан гэж битгий бодоорой, хэцүү юм байдын байна шүү

  2. guumii :
    2014-02-19 19:47

    Би бас хагалгаанд ороод одоо 5, 6 хонож байна. Нээрээ ёстой хогийн юм байна. Өвчин намдаах лаа, бантан, сүү, тарагны хүүхэд болжийн. Дуртай юмаа ч идэж чадахгүй,,, ер нь бол амархан гэж битгий бодоорой, хэцүү юм байдын байна шүү

  3. одно :
    2013-12-06 00:02

    udahgui orno. yamar yum we hewtheesee umnu yu beldeh we

  4. Чинхүсэл :
    2013-12-04 16:22

    Хоолойны мах авхуулна гэдэг хүсэх зүйл огт биш. Би хагалгаанд ороод 9 хонож байна. анх эмнэлэгт хэвтэхдээ өөрөө гүйгээл хамаг шинжилгээгээ бүрдүүлж байсан. Хүмүүс маш амарханаар ярьдаг хоолойны мах авхуулах юу юм энээ тэрэ гээл гэхдээ өөрсдөө авхуулж байж л мэдэрнэ. Үнэхээр их өвдөнө лаа өвчин намдаах эм хэрэглэхгүй л бол үхэх гэж байгаа юм шиг өвддөг. Одоо сүү тараг бантан/махгүй /идээл байж байна. Хэрвээ иа хоолойны махтай л бол эртхэн авхуулах хэрэгтэй бусад эрхтэндээ үе мөчиндөө нөлөөлүүлж болохгүй. Жоохон хүүхэд тань өвддөг бол жамц давс эд нараар нь сайн зайлуулж хагалгаанд оруулсны хэрэггүй

  5. seiko :
    2013-10-09 16:58

    Bi hagalgaand orood 7 honoj bn ontsiin shaardlagagui bl awhuulah hereggui yum bn le uneheeer aimar uwddug yum bn lee odoo hurtel uwduul bn hetsuu yumaa. ali bloh awhuulahaas tatgalzah heregtei yum bn

  6. seiko :
    2013-10-09 16:57

    Bi hagalgaand orood 7 honoj bn ontsiin shaardlagagui bl awhuulah hereggui yum bn le uneheeer aimar uwddug yum bn lee odoo hurtel uwduul bn hetsuu yumaa. ali bloh awhuulahaas tatgalzah heregtei yum bn

  7. batbaatar :
    2012-12-02 23:07

    Baynhongoriin hoishoo galuut sumand "orgootiin rashaan " gj hooloinii mahand mash sain rashaan bii. Ter rashaaniug sain tewcheertei hvn 21 udaa toirdog gdg.mash hviten. Rashaan tuulsan hvn zamdaa vvdiin dawsiig tuuldag.Tegwel ter jildee haniad ,hooloinii mah owddoggvi ym. Meddeg hvmvvs ni gadaadaas hvrtel zoriod irdeg ymaa.

  8. naraa :
    2012-11-21 20:27

    xooloinii maxaa awxuulaad 6 xonoj bna laaguil bol vxexged bna.ix owdood aimar yumaa ertxendeer n emchlvvlsen bol ingj zowoxgui bla gj xaramsaj suuna

  9. tuya :
    2012-07-03 14:23

    hooloinii mahaa avhuulaad uwduhgui zuer blson bolovch amtlah medremj baihgui blsn.Chiherleg zuil amtalj chadku bgaa.ene n yunas blsn yum bl ?

  10. aagi :
    2012-04-04 19:51

    saihan zuvulguu bn. bi margaash 3-r emnelegt hooloini mahaa avhuulna. net uhaj bgaad olj unshlaa mash ih bayarlalaa. bi 35 nastai enemuu mah, minii zurhiig bas ue much uvddug bolson. humuusee erthen emchluuleerei.

Сэтгэгдэлийн тоо : 11 Сэтгэгдэлийн хуудас 1 2 > 

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл